Монгол иргэд австраличуудад хандив өргөв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсын зарим мужид ойн түймэр дэгдээд байгаа билээ.

Тус улсад сурч, амьдарч ажиллаж буй монгол иргэд түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад австраличуудыг сэтгэл санаагаараа дэмжиж буйгаа илэрхийлж, хандив цуглуулжээ.

Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулснаа энэ сарын 6-нд Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.82.90)