Б.Болороо: Энэ шагнал намайг бий болгосон ээжийн минь шагнал
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтан Б.Болороо Европын холбооноос олгодог "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр өнөөдөр /2019.12.10/ өөрийн цахим хуудаснаа “Магадгүй ээжийгээ энэ удаад л сайхан баярлуулсан байх. Би албаар шагналаа ээжээрээ авхуулсан юм. Учир нь энэ шагнал Болороог бий болгосон ээжийн маань шагнал. Хайртай шүү үр нь. Элчин сайд ирж, баяр хүргэн ээжид минь охиноо ингэж хүмүүжүүлж өсгөсөнд баярлалаа, цаашид охиныхоо ард улам бат зогсоорой гэж хэлсэн. Ээж маань нулимс дуслуулан өнөөдөр ээж нь охиноороо улам их бахархлаа гэж хэлсэн. Хамгийн сүүлд ингэж бахархан уйлсан нь их сургуулиа төгсөх үед минь байх шүү” хэмээн бичжээ.
Ө.Уранзаяа | Zindaa.mn