Ц.Түвшинжаргал: Автобусны картыг 24 цагаар борлуулж байна
018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр "Улаанбаатар смарт карт" компанийн менежментийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "Нийслэлийн хэмжээнд нийт 538 цэгт автобусны карт борлуулж байна. Мөн 24 цагаар ажилладаг CU сүлжээ дэлгүүрүүдэд автобусны карт борлуулж эхлээд байна.
Иргэд дараах 4 төрлийн картаар автобусаар үйлчлүүлэх боломжтой.
- U money смарт карт
- Банкны карт /ХААН банкны картаар үйлчилж байна. Удахгүй Голомт банкны картаар автобусаар зорчдог болно/
- Утасны сим карт /Юнител, Мобикомын сим карт/
- И-март болон Номин сүлжээ их дэлгүүрүүдийн бонус картыг автобусаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой" гэдгийг хэллээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Оюутан сурагчид олноор ирж, хөл хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед үйлчилгээнд явах автобусны тоог нэмсэн. Мөн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах ажлыг хийж байна. Нийтийн тээюрийн автобусууд 22.30 цагт буудаг байсан хугацааг сунгаж 23.00 цаг болголоо. Иргэд автобусны үйлчилгээ, өнгө үзэмж, цэвэрлэгээтэй холбоотой зөрчил дутагдлыг нийслэлийн Тээврийн газрын 70044040 дугаарт залган мэдээллэснээр бид тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авах болно" гэдгийг онцлов.
Мөн тэрээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн автобусуудад хяналт шалгалт явуулсан. Нийт 124 автобус шалгалтад хамрагдах ёстой байсан ч 46 автобус хамрагдаад байна. Зөрчил дутагдал маш олон гарсан гэдгийг хэллээ.