Хамгаалах байрыг гуравдугаар сард ашиглалтад оруулна

Албан ёсны оршин суугчидтайгаа 70 мянга, түр оршин суугчидтайгаа нийлээд 86-90 мянган хүн аж төрдөг Дорноговь аймаг 2019 оныг "Гэр бүлийг дэмжих жил" болгон зарласан"Жилийн ажлын хүрээнд гэр бүл, өсвөр насныхан, залуусын хөдөлмөр эрхлэлт, эрэгтэйчүүдийн зөвлөгөөн, эцэг эхийн зөвлөгөөн, гэр бүлийн боловсрол олгох үе шаттай  сургалтууд  гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус аймагт архины хамааралтай 300 гаруй өрх айл буй бөгөөд үүнээс улбаалсан гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг тул хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалмаа ярив. Дашрамд дурдахад өнгөрсөн онд хүүхэд хамгаалах байрыг Замын-Үүд суманд ашиглалда оруулж байсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.248.88)