Волейбол: Үндэсний дээд лиг өндөрлөлөө
Үндэсний воллейболын 18 дахь удаагийн дээд лиг өнгөрөгч ням гарагт өндөрлөлөө. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" эрэгтэй баг анх удаа "Дээд лиг"-т оролцохдоо аваргын цомын эзэн болж гайхамшигт амжилтыг тогтоолоо. Мөнгөн медалийг С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг хүртлээ.
Хүрэл медалийг Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулачгтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг "Дээд лиг"-ийн хүрэл медалийг хүртлээ.
Эмэгтэй алтан медалийн эзнээр Энагуре дараалан гурван хожил авч ялалт байгууллаа. Энагуре гурав дахь удаагийн лигийн аварга болж байна. Мөнгөн медалийг Хобби эйс баг хүртэв.
18 дахь удаагийн үндэсний лигийн эмэгтэй хүрэл медалийн эзнээр Тэнүүн огоо баг шалгарлаа. Тэд Дархан Сеть багийг 3:2 харьцаатай ялж анх удаа хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээний шилдэг шүүгээр Улсын шүүгч С.Наранбаяр
Шилдэг дасгалжуулагч
Л.Баатархүрээ – Мегастарс
Үнэ цэнэтэй тоглогч
С.Булгантамир - Энагурэ
А.Даваажаргал – Мегастарс
Шилдэг холбон тоглогч
Л.Хосбаяр - Хобби Эйс
Р.Хангай - Хос Бар Rkh
Шилдэг довтлогч
Д.Эрдэнэбулган - Дархан Сеть
З.Цэнд-Аюуш – Эрчим
Шилдэг хамгаалагч
Д.Сосорбурам - Энагурэ
Такахаши Шо - ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН
Шилдэг хаагч
П.Энххүслэн - Энагурэ
Э.Алтангэрэл – Мегастарс
Шилдэг давуулагчид
Тэнүүн-Огоо - П.Элбэгзаяа
ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН - Б.Анхбаяр нар шалгарлаа.