Монгол гэрт амьдардаг канад хүмүүсийн Youtube бичлэг шуугиан тарьж байна
Канадад Монгол гэрт амьдрах чиг хандлага нэлээн дэлгэрчээ. Монгол гэрт амьдардаг канад эмэгтэйн тухай Youtube-ийн бичлэгийг 2.5 сая хүн үзсэн байна. Beige гэх эмэгтэй гэрт хоёр жил амьдарсан аж.
Түүний гэрт ямар ч цахилгаан байхгүй. Гэрээ халаахын тулд мод түлж, оройн цагаар лаа асаадаг тухай энэхүү бичлэгт гардаг. Ажилдаа явах замдаа гар утсаа цэнэглэчихдэг учраас цахилгаан хэрэг болдоггүй гэж тэр тайлбарлаж байна. Гэрт амьдрахын хамгийн том давуу талыг тэрбээр барьж, буулгахад хялбар гэж хэлсэн юм.
Канадад гэрт амьдардаг хүн Beige-ээр ч дуусахгүй. David гэх залуу 14 жилийн турш гэрт амьдарч байна. Түүний гэр Beige-ийнхээс ч тухтай. Анх гэрт амьдрахаар шийдэж, гэр барих үед гэрэл цахилгаан мөн л байгаагүй гэнэ. Харин одоо тэр гэртээ Netflix үздэг тухайгаа хуучилж байна.
Канадад монгол гэр зарах, түрээслэх үйлчилгээ ч байдаг аж. Хоёр ханатай гэр 2500$, дөрөв нь 6800$ гэх мэт үнэлгээ байгааг Groovyyurts.com сайтаар зочилж хараарай.