Сайншандын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт гуравдугаар сараас эхэлнэ
Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд суманд барих цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлэхээр болсон талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярилаа.Дээрх байгууламжийн нийт өртөг нь 3.7 сая ам.доллар гэж албаныхан тооцоолоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд газар, дэд бүтэц, зэрэг бусад шаардлагатай суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Цэвэрлэх байгууламжийг Туркийн компани барихаар болжээ.Дорноговь аймгийн төв Сайншанд хот ар, өвөр гэх хоёр сууринтай. Байгууламжийг барихдаа зөвхөн Сайншанд хотын бус арын төмөр замын суурингийн бохирын асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэхээр орон нутгаас санаачилга гаргасан байна.Мэргэжилтнүүдийн тооцоолсноос үзэхэд Сайншанд суманд 1200 шоо метр, арын төмөр замд 400 шоо метр бохир усыг өдөрт цэвэрлэх хэрэгцээ шаардлага байдаг аж.