2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна

Монгол Улсын нийт 912 мянган өрхийн 4.6 хувь буюу 42 мянган өрх 300 мянган төгрөг хүртэлх орлоготой байна.

Нийт өрхийн 13 хувь буюу 118 мянган өрх 300-500 мянган төгрөг, 12.1 хувь буюу 110 мянган өрх 500-700, 117 мянган өрх 700-900, 99 мянган өрх 900-1.1 сая, 193 мянган өрх 1.1-1.6 сая, 114 мянган өрх 1.6-2.1 сая төгрөгийн мөнгөн орлоготой байгаа аж.

Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна. Энэ нь нийт өрхийн 12.8 хувийг бүрдүүлж байгаа юм.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны гуравдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өслөө.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр, харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1%) мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурсан байна.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны  гуравдугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурчээ.

 Хуваалцах 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.243)