М.Түмэнбаяр МОСХ-ны “Оны шилдгийн шилдэг тамирчин” болов

Монголын оюутны спортын холбооны 2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр шалгарлаа.

Азийн наадмын 17 дугаар наадмын хүрэл медальт таеквондоч М.Түмэнбаяр 2019 онд Итали улсын Наполи хотноо болсон Дэлхийн Оюутны зуны спортын 30 дугаар универсиад наадмаас таеквондогийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм.  Энэ нь 2019 оны онцлох амжилт төдийгүй Монголын таеквондогийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн түүхэн амжилт гэдгээрээ онцлогтой.

Энэ онд Монголын оюутны спортын холбооны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд өчигдөр /2019.12.10/ тус холбооны шинэ жилийн баярын үдэшлэг болж, М.Түмэнбаярт МОСХ-ны “Оны шилдгийн шилдэг тамирчин” шагналыг гардуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)