Нийслэлд гардаг гэмт хэргийн тоо буурчээ

Нийслэл Улаанбаатар хотод гардаг гэмт хэргийн тоо 2019 оны эхний арваннэгэн сарын байдлаар 19.4 хувиар буурчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4633 хэргээр буурсан гэсэн үзүүлэлт юм байна. Мөн гарч буй гэмт хэргийн илрүүлэлт 38.4 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа аж.

Нийслэл хотод 2019 оны эхний 11 сарын байдлаар зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 5765 хүнийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн бөгөөд өмнөх жилийн мөн үеийнхээс 3900-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Гэвч энэхүү тоон үзүүлэлт нь нийт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг зөрчлийн дуудлагын багахан хувийг эзэлж байгаа бөгөөд ирсэн зөрчил дуудлага бүрд хариуцлага тооцож чадахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.217.86)