Онцгой байдлын газрын алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд болов
2019-12-12
Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо. Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм.
Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.189.25)