Express Beauty Salon: Хятад цэгэн бариа таны ядаргааг тайлж, дархлааг сэргээнэ

Шинэ жилийн баярт орохоосоо өмнө та ажлынхаа алжаал ядаргааг тайлж, биеэ сэргээгээрэй. Та илүү эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй харагдах болно.

Тиймээс энэ удаа бид Хятадын цэгэн бариаг уламжлалт бариа засал, гоо сайхантай  хослуулан мэргэжлийн түвшинд хөгжүүлж буй “Express Beauty salon”-ны бариа засалч Н.Номинзулын зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр 2004 оноос хойш хятад цэгэн бариа заслаар ажиллаж буй арав гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм.

Хятад цэгэн бариа мэдрэлийн төв цэгүүдийг сэргээж өгнө

-Энэтхэг, Түвд, Хятад, Монголын уламжлалт анагаах ухаан бүгд ижил төстэй. Гэхдээ тай бариа дэлхий дахинд алдаршсан шиг Азийн улс орнуудад хятад цэгэн бариа их алдартай. Дээрээс нь хятад хүмүүс дэлхийд их өндөр наслалттай, хийн дасгалаар өөрсдийгөө сэргээдэг, цэгэн бариагаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг учраас өвчлөл бага байдаг. Энэ бариа заслын өвөрмөц эмчилгээ, арга техникийн онцлог нь их зөөлөн эмчилгээтэй, хүний биед сөрөг нөлөөгүй. Аль ч насныхан улирал харгалзахгүй хийлгэж болдог гэдгээрээ давуу талтай. Мөн монгол хүний биед их тохирдог. Уламжлалт анагаах ухаан доод тал нь 3000 жилийн тэртээ үүссэн болохоор шалгагдаж гүйцсэн анагаах ухаан гэж ярьдаг. Өрнийн анагаах ухаанд их удаан эмчилдэг өвчин, зовиурыг уламжлалт анагаах ухаанд маш хурдан, зовиургүйгээр эмчилдэг шиг хятад цэгэн бариа нь  хүний мэдрэлийн төв цэгүүдэд хүрч үйлчилдэг болохоор давуу тал ихтэй. Мөн хөлийн цэгүүдэд бариа хийснээр дархлаа сайжирч, стресс бухимдал, ядаргаа тайлагддаг. Тиймээс үйлчлүүлэгчид хөлийн цэгэн бариаг байнга хийлгэх сонирхолтой байдаг. 

Цусны эргэлт сайжирч, дархлаа сэргэнэ

-Миний бие энэ чиглэлээр мэргэшихдээ хятад багшаар хичээл заалгасан. Мөн Хөх хотод энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Миний өмнө нь олон жил ажилласан Жоё төв хөл тавхайн цэгэн бариагаараа хүмүүст их танигдсан газар байдаг. Тиймээс хүмүүс хөлийн цэгэн барианд их ач холбогдол өгдөг.  Манай бариа заслыг зорьж ирсэн хүмүүс дахин ирэх дуртай байдаг. Мөн  Хятад улсад энэ төрлийн хятад цэгэн барианы үйлчилгээ авч байсан хүмүүс манайхаар ирж үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Хятад цэгэн бариа нь яг адилхан байна гэдэг. 

Хятад цэгэн бариа урьдчилан сэргийлэх ач холбогдолтой 

Энэ бариа засал нь ямар хүмүүст тохирох вэ гэж хүмүүс их асуудаг. Хятад цэгэн бариа нь аль ч насныханд тохиромжтой. Учир нь, манай улсын цаг агаар хүйтэн ширүүн уур амьсгалтай. Дээрээс нь хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна.  Хот суурин газрын хүмүүс хөдөлгөөн дутмаг, суугаа ажил их хийдэг. Үүнээс болж нийтлэг ажиглагддаг зүйл нь нурууны диск, үе суулт өгдөг.

Сүүлийн жилүүдэд хөл гар руу бадайрч өвдөх, гуя руугаа чинэрч өвдөх, суудлын мэдрэлээс шалтгаалаад хөл мэдээгүй болох зовиуртай хүмүүс их ирж үйлчлүүлдэг болсон. Мөн ажил, гэрт тохиолдож буй янз бүрийн асуудлаас болж хүмүүс мэдрэлийн ядаргаанд орж байна. Стрессийн шалтгаанаас үүдэлтэй бие сульдаж ядрах нь  өвчлөхөд хүргэдэг.  Тиймээс хятад цэгэн бариа буюу бариа засал нь эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаах, биеийн ерөнхий дархлааг сэргээх эмчилгээний ач холбогдолтой төдийгүй урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. 

Бариа засал хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэн хортой бодис биеэс гадагшилна. Үүний зэрэгцээ чангарсан булчингууд тавигдаж, үе мөч уян хатан болдог. Бүх биеийн ерөнхий бариа нь бие махбодийг суллан тайвшруулж, биеийн гадаргуу дахь биологийн идэвхтэй цэг болон бүсүүдэд зохих аргаар нөлөөлөхөд холбогдох өвчнийг засах, өвчин намдаах нөлөө үзүүлдэг. Тиймээс та бүхэн манай салоныг зорин ирж үйлчлүүлээрэй. 

Толгойн бариа бие махбодийг тайвшруулдаг

-Хүмүүс цаг зав муутай ажилладаг. Тиймээс ажлын цагаа харж байгаад толгой, хөлдөө хэсэгчилсэн цэгэн бариа хийлгэж болдог. Жишээлбэл, толгойд амьдралын чухал эрхтэн систем байдаг бөгөөд нүд, шүд, чих, хамар, хоолойн өвчин, хүзүү сээрний өвчин, артерийн даралтын хэлбэлзэл, мэдрэлийн янз бүрийн өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, дотор эрхтний өвчний үед ч толгой өвддөг. Тэгвэл хятад цэгэн бариагаар толгойд иллэг хийх нь бие махбодийг тайвшруулах, өвчин намдаах, нойр сайжруулахад онцгой нөлөө үзүүлнэ.

Хөгшрөлтөөс сэргийлэх цэгэн бариа

-Сүүлийн үед хөгшрөлтөөс сэргийлэх олон аргыг дурдаж байгаа ч хамгийн энгийн арга нь уламжлалт бариа заслын арга юм. Хөгшрөлт гэдгийг уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд шалтгаан нь бие цогцын махбодийн таван зүйл, нөхцөл нь жилийн тоогоор нас өтлөн, алжааж ядрах тэргүүтэн бие сэтгэлийн хатуу үйлээр махбодь доройтож, тамир хүч шим алдагдсаныг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүн хөгшрөх тусам хийн мөн чанар ихсэж биеийн хэлбэр өөрчлөгдөж, амархан даарч, ядрах, нойр сэрвэлзэх тэр ч байтугай зан ааш нь өөрчлөгддөг. Энэ үед Хятадын уламжлалт цэгэн бариа танд үр дүнгээ өгөх болно. Бид шинэ жилийн баяр угтан 20 хувийн урамшуулалт хямдрал зарласан байгаа учир энэ сард ирсэн үйлчлүүлэгчид маань хямдралтай үнээр үйлчлүүлнэ гэсэн үг. 

Хөлийн цэгүүдийг сэрээснээр дархлаа сайжирдаг

-Хөлийн улны цэгэн иллэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хөлийн уланд хийх иллэг хийх нь эртний Төвд, Хятад, Япон, Энэтхэг болон египетчүүдийн дунд өргөн дэлгэрсэн эмгүй эмчилгээний уламжлалт аргуудын нэг юм. Энэ нь хөлийн уланд нөлөөлөн өвчин эмгэгийг анагаах, бие махбодийг тайвшруулах, эм тан хэрэглэхгүй олон төрлийн өвчнийг анагаан засаж, эрүүл чийрэг явахад тустай байдаг.

Хөлийн улны иллэгийн арга нь биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай. Жишээлбэл, сул дорой биетэй хүн хэрэглэвэл бие бялдар чангарч, өвчин эмгэгээс сэргийлдэг.

Хүний хөлийн уланд олон тооны биологийн идэвхтэй цэг байдаг. Хүний биеийн тодорхой эрхтэн, тогтолцоотой дам буюу шууд дотоод холбоогоор холбогдсон бүсүүд байдаг. Эдгээр цэг болон бүсүүдэд иллэг хийхэд бие, эрхтэн тогтолцоонд үйлчлэл үзүүлж, түүний ажиллагааг идэвхжүүлэн, алдагдсан тэнцвэрийг тэгшитгэх, өвчин эмгэгийг засах нөлөө үзүүлдэг. Тиймээс эрхэм үйлчлүүлэгчид та бүхэн манай салоныг зорин ирж, дараах үйлчилгээг аваарай. 

 “EXPRESS BEAUTY SALON”-ХЯТАД ЦЭГЭН БАРИА ЗАСАЛ ТАНД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

  • Хөл бариа:  Үргэлжлэх хугацаа 60 мин. Үнэ 10.000 төгрөг.
  •  Гар, мөр нуруу болон хөлийн улын цэгэн массаж орно.
  • Бүтэн биеийн бариа:  Үргэлжлэх хугацаа 60 мин. Үнэ 10.000 төг.
  • Толгойноос хөлийн шагай хүртэл, гар мөр, нурууны булчин шөрмөс суллах иллэг орно
  • Хэсэгчилсэн бариа:   Үргэлжлэх хугацаа 30 мин. Үнэ 25.000 төгрөг.
  • Гар, хөл нуруу, хөлийн иллэгээс нэгийг сонгоно
  • Чихний лаа: Үргэлжлэх хугацаа 10 мин. Үнэ 10.000 төгрөг.
  • Нурууны бумба: Үргэлжлэх хугацаа 20 мин. Үнэ 15.000 төгрөг.
  • Хуян болон биеийн шар усыг тараан чилж, хөөрөхөөс сэргийлнэ.

Хаяг: “EXPRESS BEAUTY SALON”: “МӨНГӨН ЗАВЬЯА”-ГИЙН ЧАНХ АРД

 

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл. Үйлчлүүлэгчдийн санал болгож буй цагийн дагуу үйлчилнэ.

Facebook:  Express Beauty Salon

Instagram: Express Beauty Salon

Цаг авах утас: 96004219

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.75.58)