270 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг нойтон тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсаныг илрүүллээ.

Монгол тарвага нь “Монгол хөхтөн амьтаны улаан данс”-д бүс нутгийн хэмжээнд устаж болзошгүй хөхтөн амьтдын жагсаалтын нэг дүгээрт бичигдсэн байна.

 Монгол  улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэсэн заалтыг  зөрчсөн  иргэн Б-ээс 270 ширхэг нойтон тарвагыг  түр  хураан авч  Зооноз  өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.158)