Бодибилдинг, фитнесээр хичээллэгчид олширчээ

 Корпорэйт Конвеншн төвд маргааш буюу энэ сарын 12-нд зохион байгуулах “Монголын мистер 2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Энэ нь түүхэндээ хамгийн олон тамирчинтай тэмцээн болж буйгаараа онцлог юм байна.Өнөөдөр 28 дахь удаагийн УАШТ-ийг хамтран зохион байгуулагч “Монголын бодибилдинг фитнесийн холбоо” ТББ болон НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж тэмцээний талаар танилцуулсан юм. Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдсэн бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцох эрх авах юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.214.185)