Баярын сар эхэлж, согтуу жолооч нарын тоо нэмэгджээ
Хуучин оноо үдэж, шинээ угтахаар хот, хөдөө орон нутаг гэлтгүй шинэ жилийн баярын уур амьсгал ороод байна. Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж, хүүхдүүд өвлийн өвөөг хоног тоолон хүлээж буй. Цас мөсний орноос цан хүүрэг татуулсан өвлийн өвөө багачуудыг баярлуулж эхэлсэн байна. Тодруулбал, цагдаа өвөө алба хаагчдын гэрээр зочилж, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, амьдрал ахуйтай танилцаж, хүүхэд багачуудад бэлэг гардуулжээ.
Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын сэтгэлгээ, албандаа хандах хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Зөв хэвшил, хандлага-2″ аяны хүрээнд орон нутаг дахь замын цагдаагийн тасаг, хэсгийн дарга удирдлагууд алба хаагчдын ар гэрийн байдалтай танилцах, тусламж дэмжлэг үзүүлэх, эерэг байдлыг төлөвшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Нямдорж болон ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Нэмэхбаяр нар нь аймгийн Соёлын төвтэй хамтран хүүхдүүдийг баярлуулжээ.
Б.Цэцэг
Эx сурвaлж: News.mn