Онцгой байдлын 12 алба хаагчдад нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллажээ. Энэ үеэр албаны өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн байна.

Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дундговь аймгийн Онцгой байдлын газар 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Орон сууц ирэх оны I улиралд ашиглалтад орох бөгөөд тус орон сууцанд орох 12 алба хаагч тус бүрт 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)