Сири улсын цэрэг-улс төрийн байдал түгшүүртэй хэвээр байна
1. Орос- Туркийн байгуулсан Идлибын аюулгүй бүс нь үгүй болжээ. Тус бүсэд Лалын хэт даврагч Тахрир Ать- Шам, Туркестаны нам, Джейбхат Аль-Нусра ба бусад бүлэглэлүүдийн хамтарсан хүч Туркийн дэмжлэгтэй “Сирийн авралын фронт” сөрөг хүчнийг 3 сар үргэлжилсэн мөргөлдөөнд бут ниргэж буулган авсан байна. Идлиб муж тэр чигтээ лалын хэт даврагч нарын мэдэлд орж сөрөг хүчин бүх зэвсгээ хураалгаж Африн хотруу гарч явж байна. Нөхцөл байдал хүндэрч Сирийн армийнхан дайчилгаа зарлан шинээр томоохон хүчийг хуримтлуулж эхэлсэн ба Орос-Сирийн нисэх бүлэг лалын хэт даврагчдын байрлал, склад сав, казарм, удирдлагын байрыг бөмбөгдөж эхэлсэн байна.
2. Сири улсаас АНУ-ын цэргийнхэн Иракийн зүг зэр зэвсгээ зөөж , хүнд техник хэрэгслээ татаж эхэлсэн байна. Хасаке хотоос өнөөдөр америкийн 150 цэрэг зэр зэвсгийн хамтаар гарсан болно.
3. Дэйр-Зор мужид Аш-Шаафа суурингийн орчим ИУ-хан курдын хүчинтэй ширүүн тулаан хийж Их британы тусгай бүлгийг бут цохисон байна. Тулааны явцад ИУ-хан Их Британы 5 цэргийг устгаж, 8 хүнийг шархадуулжээ.
4. Хасаке хотод Сирийн армийн томоохон хүч хүрэлцэн ирж Сири-Курдын гэрээний дагуу Турк-Сирийн хилийн нутагт хяналтаа тогтоох ажиллагаанд бэлдэж байна.