Д.Дорлигжав нарт холбогдох хэргийг хаах саналыг прокурор буцаав
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал асан Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдоос бусдаар зуучлуулан дөрвөн сая болон түүнээс их хэмжээний ам.долларын хахууль авсан гэх хэрэгт тэднийг холбогдуулан шалгаж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өндөр үнэтэй олон тооны автомашины цуглуулга нь ил болсон. АТГ-ынхны саналыг НПГ-аас хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна.
Бэлтгэсэн: Д.Дайчин
Эх сурвалж: Unuudur.mn