“Мотив”-ын Жижгээ шүүхээс гавтайгаа зугтжээ
2019-12-18
Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэлсэн. Түүнд өчигдөр /2019.12.17/ шүүхээс хилийн хориг тогтоож, хорихоор болсон юм.
Гэтэл Ц.Эрдэнэбаяр цагдан хорионы шүүх хуралд орж байхдаа гавтайгаа зугтсан байна. Түүнийг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан байна. Түүнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарж борлуулах гэж байсан, биедээ авч явсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бол одоо давхар оргон зайлахыг завдсан зүйл анги нэмэгдэж байна.
С.Саруул
Эх сурвалж: Polit.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.124.119)