Финланд улс иргэдээ авчирна
Финлянд улсын ерөнхий сайд Санна Марин уржигдар тус улсын Засгийн газар Исламын алан хядагч байгууллагатай нэгдэхээр Сири рүү явсан финланд ээжтэй хүүхдүүдийг эх оронд нь аль болох хурдан буцаахыг хичээнэ гэж мэдэгджээ. Эх оронд нь эргүүлэн авчрах ажиллагааны гол зорилго нь ямар ч нөхцөлд энэ хүүхдүүдийн сонирхлыг хамгаалахад байгаа юм гэж ярьсан байна. Мөн орон нутгийн хэвлэлд мэдээлсэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр 11 өөр эхийн 30 гаруй хүүхэд байгаа гэж бичжээ. Түүнээс гадна энэ нутаг руу өөрийнхөө хүслээр явсан насанд хүрсэн хүмүүст туслах үүрэг байхгүй гэж нэмж бичсэн байна. Финланд улс нь Европын холбоонд багтдаг алан хядах бүлэглэлтэй холбоотой иргэдийг нь эсвэл тэднийг эх оронд нь буцаах шийдвэрийг эсэргүүцдэг орны нэг юм . Мөн Сирийн зүүн хойд хэсэгт курд цэргүүдийн хяналтад байдаг Аль Хол баазад хоригдож байгаа хүмүүсийг нутаг буцаахыг дэмждэггүй аж. Учир нь курдуудын хамгаалж байгаа газарт амьдардаг хүүхдүүдийг асран халамжлагчаас нь салгахыг эсэргүүцдэг байна. Гэхдээ ээжгүй хүүхдүүдийг буцаах нь их ноцтой байдал аж. Тиймээс ерөнхий сайд Санна Маринагийн Засгийн газрын холбоотон төвийн нам Исламын алан хядагч бүлэглэлийн эмэгтэйчүүд Финландад буцаж ирэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин бага насны хүүхдүүдтэй ээжүүдийг буцаж ирэхээс татгалзаагүй байна. Түүнээс гадна Финландын консерватив, үндэсний нам Исламын алан хядах байгууллагатай холбоотой ямар нэгэн хүнийг нутаг буцаахгүй гэж шийдвэрлэсэн байна. Тэд энэ хүмүүсийг нутагтаа буцахыг зөвшөөрснөөр Финландын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн тайлбарлажээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин