Увс аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч ослоор амиа алджээ

Өнгөрсөн бямба гарагт /2019.12.14/ Солонготын даваанаас  Архангай аймаг руу явах замд осол гарч, хоёр хүн хүнд бэртэж, тэднийг нисдэг тэргээр Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэн эмчлүүлж буй талаар бид өмнө мэдээлсэн. Ослын улмаас эвдэрсэн автомашинуудыг албаныхан ачихаар очиход өөр нэгэн осол болсон байна.

Тус хоёр дахь ослын улмаас Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч зуурдаар амь насаа алджээ. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд засаг даргын зөвлөх Д.М, морин хуурч Э.И нар Увс аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руу давах хэсгийн эргэлт дээр осолдсон аж. Мөн тус өдөр Увс аймгийн цагдаагийн дэд хурандаа Б.С Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгссөн байна. Уг хэргийн Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: iSee.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.192)