Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Тэргүүний байгууллага” болов

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөл”-өөс “Тэргүүний байгууллага”-аар шалгаруулжээ.

Онцгой байдлын газраас орон нутгийн иргэдийн амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр  иргэд рүү чиглэсэн сургалт, дадлага, өдөрлөг, тэмцээнийг зохион байгуулж, нийт хүн амын 84 хувийг хамруулсан байна.

Энэ хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн сурагчдаар дамжуулан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ гэр хороолол бүхий долоон багийн 240 өрхийг зориулалтын үнсний саваар ханган, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)