Махны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн дүгнэжээ
ШӨХТГ -аас махны үнэ өссөн шалтгаан, нөхцөлийг судалж шалган, үнэ өсөхөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй, үнийг зохиомлоор хөөрөгдөж байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
ХХААХҮЯ-наас мэдээлснээр, Засгийн газраас хот суурин газрын хүн амын махны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг тодорхой хэмжээнд барих чиглэл өгөөд байгаа аж. Иймээс ХААН мах бэлтгэдэг ААН, компаниудтай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Ингэснээр эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан махыг малчдын хотноос ямар ч шат дамжлагагүйгээр, өөрийн өртгөөр нь нийлүүлэх чухал ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд, ХААН банк, “Эрээн бухт”, “Эрдэнэт мах маркет”, “Дархан минж” ХХК гэсэн дөрвөн байгууллага хамтарч ажиллахаар болжээ. “Эрээн бухт” ХХК гэхэд, иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ мах хэрэглэх боломжоор хангах зорилгоор, жилийн хугацаанд 2400-3000 гаруй бярууг бордон, махыг нь зах зээлд нийлүүлэхээр болж байна.