Баянхонгороос 10 сая төгрөгийн азтан тодорчээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сугалааны тохирлоор Баянхонгор аймгаас 10 сая төгрөгийн азтан тодорчээ.

Баянхонгор сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Батжаргал бүртгүүлсэн баримтаараа хожсон тус хонжворыг Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва гардуулан өглөө.

Иргэн Ч.Батжаргал нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр "Их Номгон" худалдаа үйлчилгээний төвөөс 12550 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа азтан болсон байна.

Тус хонжвор нь Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын хүрээнд Баянхонгор аймгаас тодорсон хамгийн өндөр дүнтэй хонжвор юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.129)