Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа

Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуугаар үйлдэгдэх болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах, дээрэмдэх зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах зорилгоор уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг уулзалтанд Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 132 байгууллагын удирдлагууд оролцсон ба тус хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Бадамцэцэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч Н.Уртнасан нар хамтран нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхээс гадна цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж иргэд, хамт олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.93.167)