Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргав
2019-12-20
АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гарган, Улсын ерөнхий прокурорт хүргүүлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахад нь өөрийн хамаарал бүхий хүмүүстээ нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн, шалгаж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ сарын 12-нд Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ “АТГ намайг гүтгэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Gogo.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.185.147)