БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотод логистикийн төв нээгдлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотноо Орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний ложистикийн В хэлбэрийн төв болон Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны нээлтийн ёслол 2019.12.19-нд болж, нээлтийн арга хэмжээнд талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцлоо.

МҮХАҮТ болон ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны хамтран хэрэгжүүлж буй "Хил дамнасан цахим худалдаа e-Export" төслийн хүрээнд БНХАУ-ын зах зээлд борлуулагдах бараа бүтээгдэхүүнүүд энэхүү төвийн гаалийн баталгаат агуулахад хөнгөлөлттэй нөхцөлөөр байрших юм. Ийнхүү Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нээлттэй борлуулах ажил албан ёсоор эхэллээ.

Эх сурвалж: МХАҮТ 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)