Зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан жолооч нарын машиныг ачихаасаа өмнө гар утсанд мессэж илгээдэг болно

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра нар өнгөрсөн долоо хоногт Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөлтэй уулзсан. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх машин ачих ажил хийж байгаа хүмүүс хүний хөрөнгөнд хайр гамгүй хандах, өвчин зовлонтой яваа хүмүүсийн машиныг эмнэлгийн гаднаас ачаад зугтах зэргээр олон нийтийг бухимдуулж байгааг онцолсон юм. Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Индра машин ачилтын компаниудад тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, зарим тохиолдолд гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн.

Харин Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбооны зүгээс үүрэн холбооны дөрвөн оператор компанитай ярилцаад мессэж тусгай дугаарын гэрээ хийсэн. Ирэх долоо хоногоос зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан жолооч нарын машиныг ачихаасаа өмнө гар утсанд мессэж илгээдэг болно” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.144)