“37-р точка” киноны II бүлэг нэгдүгээр сарын 11-нээс гарч эхэлнэ

“37-р точка” олон ангит уран сайхны киноны хоёрдугаар хэсэг 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 22.00 цагаас NTV телевизээр гарах юм байна. 

Монгол Улс ардчиллын замыг сонгох эхэн үеийн нийгэм, цаг үеийн байдлыг уран сайхны агуулгаар баяжуулан хүргэж буй “Фантастик” продакшны бүтээл энэ кино үзэгчдийн сонирхол татаж, сайшаал шүүмжлэлийн аль алиныг дагуулж буй юм.

Найруулагч Б.Тамирын бүтээл энэ киноны зураг авалтыг найман сарын хугацаанд хийсэн бөгөөд 200 гаруй уран бүтээлч ажиллажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.178)