Оны эхний хээлтэгчийн 1945.1 мянган төл бойжиж байна

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 12 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 84.6 хувь нь буюу 2002 мянган эх мал төллөж, гарсан төлийн 97.2 хувь нь буюу 1945.1 мянган төл бойжиж байна. Тухайлбал, ботгоны 100 хувь, унаганы 96.7 хувь, тугалын 97.5 хувь хурганы 97.6 хувь, ишигний 96.2 хувь нь бойжиж байна.

Сумдаас Төвшрүүлэх, Өгийнуур суманд төлийн хорогдол гараагүй. Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн эх мал 10.4 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 14.2 хувиар их байгаа бол төлийн хорогдол 2.2 дахин бага байна.

Оны эхний мал 99.2 хувиар онд орж, оны эхний малын 44.8 мянган том мал хорогдов. Хорогдсон малын 6.2 хувийг адуу, 8.9 хувийг үхэр, 57.7 хувийг хонь, 27.2 хувийг ямааны хорогдол эзэлж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.71.21)