Путин гүний шумбалт хийсэн газраас минижүүлсэн талбай илрүүлжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Балтийн тэнгисийн Гогланд арал дээр айлчилахаас өмнөхөн арлын орчмоос Агуу их эх орны дайны үеийн минижүүлсэн талбай олдож байжээ. Энэ талаар Балтийн флотын захирагч, адмирал Александр Носатов "Улаан од" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын газарзүйн нийгэмлэгийн ивээл дор зохиогдсон экспедицийн хүрээнд Гогландад айлчилсан юм. Түүнийг айлчлахаас өмнө Балтийн тэнгисийн инженерийн тасаг арал болон ойролцоох тэнгисийн ёроолыг дэлбэрэх аюултай зүйлсээс цэвэрлэсэн байна.
"Арал дээрээс саперчид эх орны дайны үеийн 20 гаруй зэвсэг, тэнгисийн ёроолоос германчуудын минижүүлсэн талбай илрүүлж, аюулгүй болгосон" хэмээн Носатов өгүүлжээ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны долоодугаар сард Гогланд арлын Финийн булангийн ёроол руу C-explorer 3.11 аппаратаар гүний шумбалт хийсэн юм.
Г.Бямбасүрэн
Эx сурвaлж: Shuud.mn