Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Азийн шигшээд хүч үзнэ

Монголын боксын үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хороо, “Монголын зэс” корпорацийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг, Үндэсний шигшээ багийн гишүүн, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт уригджээ.

Ирэх хоёрдугаар сарын 2-нд Чехийн нийслэл Прага хотноо АЗИ-ЕВРОП тивийн боксчдын халз тулаан болох бөгөөд манай хоёр тамирчин энэхүү тулаанд өрсөлдөх Азийн шигшээд Монголыг төлөөлөн өрсөлдөх юм.

Тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга эл тулаанд бэлтгэж байна. Боксын шигшээ багийнхан энэ өдрүүдэд БНХАУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд дээрх хоёр тамирчны тухайд Чехэд болох халз тулаанд оролцсоныхоо дараа Унгар, Болгар улсуудад зохиогдох олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ багтайгаа нэгдэн, оролцох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.22)