Ном хулгайлсан элчин сайд халагджээ

Аргентинд сууж байсан Мексикийн 76 настай элчин сайд Оскар Рикардо Валеро Ресио эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа халагдаж, мэдрэлийн өвчний эмчилгээ хийлгэж байгаа хэмээн Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгджээ.

"Рикардо Валеро бол нэр хүндтэй хүн, тэр эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Түргэн эдгэрэхийг хүсье" хэмээн Эбрард Твиттер хуудсандаа бичсэн байна.

Энд дуулгахад, 12 дугаар сарын эхээр элчин сайд Рикардо Валерог 10 доллар ч хүрэхгүй үнэтэй Жакомо Казановагийн намтар зохиолыг номын дэлгүүрээс үнийг нь төлөлгүй авч гарах гэж оролдох үед нь хамгаалалтынхан саатуулсан байна. Улмаар энэ талаарх мэдээлэл элчин сайдын үйлдлийг бичсэн дүрс бичлэгийн хамт олон улсын хэвлэлүүдээр хурдацтай тархаж байв.

Болсон явдлын дараа түүнийг Мексик рүү эгүүлэн татсан бөгөөд үүний дараа эрүүл мэндийнх байдал ноцтой болсон нь оношлогдсон байна.

Г.Бямбасүрэн

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.129.141)