Автозам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлжээ

Сар шинийн баяр дөхсөнөөс автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их хэмжээний цасанд зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүсээд буй нөхцөлд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  МХЕГ-аас зөвлөжээ. Үүнд:

 

  • Олон улсын болон улсын чанартай авто замыг хариуцагч байгууллагууд, түүний харьяа ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах
  • Аймаг, сумын Засаг дарга нар “Автотээврийн тухай” хуульд заасны дагуу нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг зохицуулж, гол, нуурын мөс хөлдөх, хайлах, цөн түрж шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглон, зохих шийдвэрийг мөрдүүлж ажиллах
  • Цасан шуурганд хаагдах, эвдрэх, нурж болзошгүй зам, гүүр болон  мөс цөмөрч болзошгүй гол, нуурын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авах;
  • Улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэгчдийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар зорчиж байгаа эсэхийг хянаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах  зэрэг арга хэмжээг авахыг Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагуудад даалгажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.47)