Зэсийн ханш өссөн ч Монголд орох орлого буурчээ

Лондоны металын бирж дээр тонн зэсийн ханш 6155.50 ам.доллар байна. Энэ сарын 11-ний өдөр 6055 ам.доллар байсан зэсийн ханш ийн 100 ам.доллараар өсжээ.

Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 1292.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.8 мянган тонноор бага үзүүлэлт аж. 2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1824.2 сая ам.доллар байсан бол энэ оны 11 сарын байдлаар 1671.0 сая ам.доллар байна.

Ирэх 2020 онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй буй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг ирэх онд 5991 ам.доллар байна гэсэн таамагт суурилж, Тогтворжуулалтын санд зэсээс мөнгө төвлөрүүлэхгүй гэж тооцсон билээ.

Б.Жaргaл

Эx сурвaлж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)