С.Ариунбямбын тоглосон Хятад цуврал маргааш "Asian box" сувгаар гарч эхэлнэ
2019-12-24
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж байгаа тухай мэдээлэл өмнө нь гарч байсан. Тус кино нь өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын үзэгчдэд хүрчээ. "Чанг Анд болсон 24 цаг" нэртэй 48 ангитай тус цуврал маргаашаас эхлэн "Asian box" сувгаар гарах юм байна. Киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Анд өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж буйгаар эхэлдэг ажээ. Жүжигчин С.Ариунбямба Тангуд Түргүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон 50 шилдэг түрэг баатрын дэд даамал Ма Гэ Арын дүрд тогложээ.
Эx сурвaлж: Eagle.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)