Жүжигчин Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлнэ

Жүжигчин Чой Жи Вү анхны хүүхдээ төрүүлнэ

“Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг киногоороо монголчуудад танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин Чой Жи Вү ирэх хавар анхны хүүхдээ төрүүлэх гэж байгаа тухай түүний харьяалагддаг “YG Entertainment” мэдээлжээ.

“Бидэнд та бүхэнд дуулгах сайхан мэдээ байна. Жүжигчин Чой Жи Вү ирэх тавдугаар сард ээж болох нь ээ. Бурхан түүнд гайхалтай бэлэг илгээжээ. Тэр маш их баяртай байгаа бөгөөд одоогоор хувийн амьдралдаа анхаарч байгаа учир жүжигчний карьераасаа түр завсарлаж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Өдгөө 45 настай жүжигчин бүсгүй 1994 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн. 2018 оны гуравдугаар сард IT-ийн салбарт ажилладаг жирийн нэгэн залуутай нууцхан гэрлэсэн юм.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.69)