Өмгөөлөгч Г.Батбаярыг бусдыг дарамталсан гэх үндэслэлээр өмгөөлөгчийн эрхийг хасжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр нь олон нийтийн дунд шуугиан тариад буй томоохон хэргүүд дээр голчлон ажилладаг. Түүнтэй холбоотой цахим орчинд тархсан бичлэгүүд иргэдийг ихээр бухимдуулж байдаг.

Монголын хуульчдын холбоо арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж ёс зүйн доголдолтой зарим гишүүдэд хариуцлага тооцсон байна. Үүний дотор өмгөөлөгч Г.Батбаярын нэр байгаа юм. Тодруулбал, түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг дарамтлах хэрэглүүр болгосон гэх үндэслэлээр эрхийг нь хассан гэж эх сурвалж мэдээллээ.

Түүнийг Б.Хурцын шүүх хурал, Дубайн гэрээтэй холбоотой шүүх хурлуудад хуульчийн ёс зүйн хэм хэмжээг алдсан гэж Монголын хуульчдын холбоо үзжээ.

Эx сурвaлж: Unuudur.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)