Эрээнд Монгол-Хятадын үзэсгэлэн нээгдлээ

 

Шинэ жилийн баярыг угтан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо Хятад-Монголын ѳргѳн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн өнөөдөр  /2019.12.25/  нээгджээ.

Үзэсгэлэнд Монголоос МҮХАҮТ-ын гишүүн 40 гаруй ААН ноос ноолуур, арьс шир, үнэт эдлэл, үндэсний дээл хувцас, малгай, гутал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцож буй аж.

Мөн тус үзэсгэлэнд Хятад, Пакистан, Энэтхэг, БНСУ  зэрэг улсын 200 орчим төлөөлөл оролцож байгаа юм  байна. Өнөөдөр нээгдсэн  үзэсгэлэн 2020 оны нэгдүгээр сарын 2-ныг  хүртэл үргэлжлэх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)