Хугацаат цэргийг цэргийн жинхэнэ албанд татах нөхцөл бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн байрны барилгыг ашиглалтад хүлээн авах арга хэмжээ өчигдөр /2019.12.24/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү хугацаат цэргийн алба хаагчийн байр баригдсанаар Дотоодын цэрэгт иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн жинхэнэ албанд татаж, алба хаалгах нөхцөл бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: ЦЕГ