Энэ онд Нийслэлийн хэмжээнд 3,148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3,148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид дээрх дуудлагаас 1,345 хүний амь нас, 43.3 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Аварсан хүний тоо, эд хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Нийт дуудлагын 91.8 хувийг ахуйн гал түймэр, 7.9 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0.3 хувийг ой, хээрийн түймрийн дуудлага эзэлжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.144)