Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан өнөөдрөөс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.

 Тосон бумбын нурууны Хөвд, Хуршуутын баян бүрдэд ашигт малтмал олборлож буй “Сауд гоби коал транс” ХХК-ийн лицензийг хууль бус хэмээн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд мэдэгдэв.Тус байгалийн цогцолбор газрын нийт 889 мянган га талбайг иргэдийн хүсэлтийн дагуу, 2016 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгожээ. Харин 2017 оны 3 дугаар сард Засгийн газар 730 мянган га талбайг нь авсан байна. Гэтэл тусгай хамгаалалтанд ороогүй талбай нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Сауд гоби коал транс” ХХК-ийн газар байгааг Гурвантэс сумын ИТХ-ын

“Сүүлийн 18 жилийн хугацаанд уул уурхайн хайгуул, олборлолтын лиценз нэрийдлээр сумын байгаль орчныг сүйдэлж, баян бүрдийг Сахарын цөл шиг болголоо. Мөн 14 булаг, шанд ширгэсэн төдийгүй уурхайнууд гүний усаар нүүрс угааж байгаа нь худгийн ус шавхагдахад хүргэсэн. Үндсэндээ манай сум ундны усгүй боллоо. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс эх орныхоо хормойг сүйтгэхгүй байхыг хүсэж байна” хэмээн нутгийн иргэд ярилаа.

Одоогоор тус суманд нүүрсний долоо, алтны нэг, хагас үнэт чулууны нэг үйлдвэр ажиллаж байна. Нутгийн иргэд 2006 оноос хойш ашигт малтмалын компаниудын лицензийг цуцлуулахаар тэмцэж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.147)