Төв аймгийн эрүүлжүүлэх байранд хүн нас баржээ

Төв аймгийн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр тус аймгийн Зуунмод сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Б нь архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирээд амьсгал хураасан байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээнд оруулсан бөгөөд нас барах үедээ гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

У. Уранцэцэг

Эx сурвaлж: iSee.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.78.65)