Өсвөрийн шатарчид Азийн багийн аваргад амжилттай оролцлоо

Шатрын спортын 14 хүртэлх насны Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээн БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд дэд байр, блиц төрөлд гуравдугаар байр эзэлж, багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж тэргүүн байр, Х.Өлзийхишиг тавдугаар ширээнд гуравдугаар байрт оржээ.

Түүнчлэн блиц төрлийн шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Ц.Сайнбаяр гардуулж өгсөн байна.

Т.Болор-Эрдэнэ

Эx сурвaлж: MNB.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.172)