Автомашины улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн иргэд энэ сард татвараа төлнө
2019-01-13
Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1, 6-ын тоогоор төгссөн жолооч иргэд энэ сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч зохицуулдаг болсон. Үүнд:1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
- 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард,
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.178)