Шашны байгууллагуудын галын аюулгүй байдлыг шалгаж байна
2019-01-13
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл хот дахь сүм хийд, шашны байгууллагуудын гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг шалгаж байна.Шалгалтаар сүм хийд, шашны байгууллагуудын барилга, байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хянаж, мэргэжил арга зүйн заавар өгөх юм.
Нийслэл Улаанбаатар хотод гадаад, дотоодын 163 сүм, хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүм хийдүүдийг нэгдүгээр сарын 25-ныг хүртэл шалгана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)