Нийслэлээс 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангана
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын танилцуулгыг сонслоо. Уг тогтоолын хүрээнд нийслэлээс 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах юм.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан түлшийг хэрэглэж, утааг бууруулах ажилд хүн бүрийн оролцоо бий болж, хүчээ нэгтгэж, үр дүнд хүрч байгааг онцолж, ажлын үр дүнг танилцуулав. Тэрбээр угаар мэдрэгч эхний ээлжинд 50 мянган ширхэг ирсэн бөгөөд энэ сарын 29-нөөс суурилуулж эхэлнэ гэдгийг хэлэв.
Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон бөгөөд Хятад улс руу захиалж, эхний ээлжийн 50 мянган төхөөрөмж ирж буй нь энэ.
Б.Саруул