Олон улсын шуудан ашиглан хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Олон улсын шуудангаар хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 8-нд илрүүлжээ.Тодруулбал, Цагдаагийн байгууллага,  улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтарсан ажлын хэсэг иргэн О-гийн нэр дээр ирсэн илгээмжинд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм байсныг илрүүлжээ.

Энэхүү эмийг хэрэглэснээр булчин суларч, хөлрөх, сэтгэл санааны гүн хямралд ордог бөгөөд тунг хэтрүүлбэл үхэлд хүргэх аюултай аж. Тиймээс цагдаа нар уг хэргийг таслан зогсоож, илгээмж захиалагч О-г дайчлан баривчилжээ. Уг этгээд нь өнгөрсөн онд хар тамхи хэрэглэсэн хэргээр шийтгэгдэж байжээ. Мөн түүний автомашин дотроос хар тамхины ургамал болох “Каннабис” 0.5 грамм, хэрэглүүрийн хамт хураасан байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн оноос улс хоорондын шуудан, илгээмжийн гаалийн газар болон бусад байгуулагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулжээ. Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт, вэбсайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис захиалж, олон улсын шуудангаар улсын хил нэвтрүүлдэг хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.214.226)