Томуугийн улмаас хоёр аймагт хөл хорио тогтоожээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улаан шугамаас давж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байжээ. Нийслэлийн хэмжээнд холбогдох газраас мянгаад ор нэмж хуваарилсан ч хүрэлцэхгүй байна.
Орон нутагт ч мөн байдал сайнгүй байгаа аж. Тодруулбал, Сэлэнгэ аймагт томуу, томуу төст өвчин хурдацтай тархаж, амбулаторийн нийт үзлэгийн 15 хувиас хэтэрсэн тул хөл хорио тогтоожээ. Энэ тохиолдолд онц байдал зарлаж, хөл хорио тогтоодог юм байна. Энэ жишгээр мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гарган сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоожээ.
Өнөө жил томууны В хүрээний вирус хүн амын дунд өргөн тархсаныг ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь өндөр халуурч, гүйлгэж, бөөлжих шинж тэмдгээр илрэн, өвчин хурдан хүндэрч, хурдан хугацаанд уушгины хатгалгаа болж буй аж.