Халамцуу залуус есөн давхрын дээвэр дээр ноцолдож байжээ
2019-12-30
Баянзүрх дүүргийн Хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар орон сууцны байрны дээврээс хоёр хүн унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 22:24 цагт өгчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн гуравдугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн 22 настай, эрэгтэй М, мөн байрны оршин суугч иргэн 16 настай, эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Л.Батцэнгэл
Эx сурвaлж: Medee.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.157)